W3Schools

Хүний эрхийн олон улсын гэрээ ба монгол улс Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын гэрээний хороод, хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс Монгол Улсад өгсөн зөвлөмж эмхэтгэл (1971-2020) Номын гадар шил дээр кирил бичгээр: Хүний эрхийн олон улсын гэрээ ба Монгол Улс Эмхэтгэсэн: Г.Агар-Эрдэнэ, Ч.Ариунаа, Э.Туул; Эхийг бэлтгэсэн: Ч.Эрдэнэбат. - 1028 хуудастай. график, хүснэгт - 01 .

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт Эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн босгон дээр 1971-2020 он хүртэлх хугацаанд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит илтгэлүүд, тухайн илтгэлүүдийг хэлэлцсэн талаарх НҮБ-ын гэрээний хороодын хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндсэн илтгэлүүд, тэдгээрийг хэлэлцээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж, НҮБ-ын Тусгай илтгэгчдийн Монгол Улсад айлчилж, ажиллаж Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг илтгэсэн ажлын тайлангууд зэрэг өргөн хүрээтэй чухал баримтуудыг эмхэтгэн 2 боть болгон хэвлүүллээ. Номыг хэвлүүлэхэд НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

кирил

9789919953171

Хувь хүн Хандив

улс төрийн эрхийн тухай хүний эрх олон улсын гэрээ

340.009 / B692

Powered by Koha