W3Schools

Арбитр эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл / Эмхэтгэсэн: А. Доржготов ; Т. Мэндсайхан; С.Энхцэцэг; Хянасан: Ж. Амарсанаа ; - 357 хуудастай хүснэгт 24 см

Монгол улсын үндсэн хууль -- Арбитр үүсэж хөгжсөн нь -- Улсын арбитр бий болсон нь -- Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх олон улсын арбитр -- Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь арбитрын зохицуулалт -- Бусад арбитр -- Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц

Анхлан шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор БНМАУ-ын Засгийн газрын 1930 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3-р хурлаар баталсан Арбитражийн дүрмийн 1 дүгээр зүйлд "Аливаа иргэний хэргийн учир завсар тэмцэлдсэн этгээдүүд хишээлбэл аливаа энгийн хүмүсс ба газрууд, ард олноор байгуулсан хоршоо, эвлэлүүд ба яам, албан газрууд уг хэргээ тухай бүр түр сонгогдсон гурван хүмүүсээр хянуулан шийтгэн таслуулж болно" хэмээн зааснаар Монгол Улсад арбитрын байгууллагын суурь үүссэн түүхтэй.
1960 онд Худалдааны танхимыг байгуулахтай зэрэгцэн түүний дэргэд Гадаад худалдааны арбитрын комисс буюу өнөөдрийн Монголын Олон Улсын арбитрын суурийг тавьсан нь өдгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, идэвхтэй, байнгын ажиллагаа бүхий цорын ганц арбитрын байгууллага болжээ.
1994 онд НҮБ-ын 1958 оны "Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай" олон улсын конвенцод Монгол Улс нэгдэн орж, 2003 онд Монгол Улсын Их Хурал, Арбитрын тухай хуулийг баталснаар хэрэг маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх боломж нээгдэж, улмаар 2017 онд арбитрын тухай хуулийг НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрх Зүйн комисс /UNCITRAL/-ын Арилжааны арбитрын загвар хуульд нийцүүлэн шинэчлэн найруулсан зэрэг нь Монгол Улс дахь арбитрын хөгжлийг олон улсын чиг хандлага, стандартад дөхүүлсэн чухал үйл явдлууд болсон.
Энэхүү эмхэтгэлд Монгол Улсын эдийн засгийн эрх зүйн суурь зарчим, гэрээний эрх зүйн харилцааны үндсэн агуулгын илэрхийлэл болох Монгол Улсын үе үеийн Үндсэн хуулийн заалтуудаас хэсэгчлэн, мөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн аж ахуйн гэрээ, аж ахуйн байгууллагуудын хоорондын маргааныг улсын арбитр хянан шийдвэрлэх эрх зүйн үндсийг тодорхойлсон хэм хэмжээ, улсын арбитрын байгууллагын тогтолцоог илэрхийлэх холбогдох түүхэн баримт бичгийг эмхэтгэв.
Түүнчлэн арбитрын үйл ажиллагаанд баримтлах Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоос гадна "Бусад арбитр", Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэдэх арбитр, Монголын олон улсын арбитр, Барилгын арбитрын дүрэм болон маргаан шийдвэрлэх дүрэм журмыг эмхэтгэсэн болно.

(Кирил)

9789919961435 25000

Хууль зүйн үндэсний хүрээлэн Худалдаж авсан

Монгол улс дахь арбитрын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл арбитр

342 / А71

Powered by Koha