Төрийн удирдлага онол арга зүйн сэтгүүл 2021 I I№15 - УБ 2021 - 96 схем 250х173

Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт доктор Ж.Нарантуяагийн төрийн үйлчилгээний хүртээмж гэх ойлголтыг хэрхэн тодорхойлж хэмжих талаарх өгүүлэл нийтлэгдлээ.Төрийн албаны шинэчлэлийн гол хүчин зүйл болох албан хаагчдын ур чадварын асуудлыг хөндсөн, ялангуяа цар тахлын дэгдэлтийн нөхцөл шиг хувьсамтгай, тогтворгүй, ээдрээтэй, эргэлзээтэй нөхцөлд ажиллахад шаардагдах ур чадвар манай төрийн албан хаагчдад хэр төлөвшсөн болохыг тодорхойлсон судалгааны үр дүн бүхий агуулга, арга зүйн хувьд ач холбогдолтой нэгэн өгүүлэл нийтлэгдлнн. Сүүлийн 2 жилд дэлхий нийтийг цочроож эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хүндхэн сорилтыг тулгаж байгаа цар тахлын нөхцөл байдлыг хэрхэн удирдаж хариу үйлдэл үзүүлэхийг зан үйлийн эдийн засгийн онолын үүднээс тайлбарласан, улсын төсөв, санхүүгийн удирдлагад энэхүү нөхцлийг хэрхэн харгалзах талаар асуудал дэвшүүлсэн, манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалын салбарт баримтлах бодлого, стратеги, арга хэрэгсэл, түүний олон улсын туршлагын талаар тусгасан өгүүллийг толилуулж байна.

Төрийн үйлчилгээний хүртээмж тухай ойлголт Ж.Нарантуяа, доктор Төрийн албаны шинэчлэл болон төрийн албан хаагчдын ур чадварын түвшин Ш.Жаргал, доктор, дэд профессор, Н.Сэлэнгэ, доктор Шинэ хэвийн байдал дахь аялал жуулчлалын сэргэлт, зохицуулалт Э.Ариунаа, доктор Ковид -19 тархалтыг хумих зан үйлийн эдийн засгийн зөвлөмж Д.Долгорсүрэн, доктор, профессор Улсын төсөв, санхүүгийн удирдлагад халдварт цар тахлын үзүүлэх нөлөө: сорилт, анхаарах асуудал Б.Баясгалан, доктор, дэд профессор Монгол, туркт өрнөсөн модернизацийн хөдөлгөөний зарим асуудалд Б.Үүрцайх, магистр Хятад улсын төрийн өмчит аж ахуйн нэгжийн хөгжил Б.Ганзориг, магистр

1,740,00

Удирдлагын академи "Судалгааны төв" хандив

Төрийн удирдлага онол арга зүйн сэтгүүл төрийн үйлчилгээ төрийн албаны шинэчлэл аялал жуулчлалын сэргэлт цар тахал төрийн бодлого улсын төсөв модернизаци төрийн өмчит аж ахуйн нэгж

350 050 517 / Т 594