Төрийн удирдлага онол, арга зүйн сэтгүүл 2021 IV №17 - Улаанбаатар: 2021 - 110 хуудастай. график, зураг, хүснэгт 250х173

Өгүүлэл бүрийн ард ном зүйтэй.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл, түүхэн сургамж: Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн жишээн дээр (1911-2020) он Г.Жаргал, доктор, дэд профессор Төрийн өндөр албан тушаалтны ёс зйн зохицуулалтын тухайд Р.Мухийт, магистр Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй хорих, торгох ял, тэдгээрийн хэрэгжилтийн асуудалд Х.Оюунбаатар, магистр Төрийн захиргааны албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөрийн тухайд Ж.Нарантуяа, доктор Төрийн захиргааны төв байгууллагын мэдлэг солилцоог дэмжих манлайллын хэв маяг С.Алтанчимэг, доктор Орон нутагт хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах асуудалд Б.Баясгалан, доктор, дэд профессор, Д.Бямбадулам, магистр Дээд боловсролын байгууллагын соёлд удирдлагын өөрчлөгч манлайлал нөлөөлөх нь Т.Төмөр, магистр, Р.Бадралмаа, доктор, дэд профессор

Энэ дугаарт нийтлэгдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтыг түүхчлэн авч үзсэн өгүүлэлд баруун гурван аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь хэрхэн өөрчлөгдөж ирснийг түүхэн баримтад тулгуурлан өгүүлж, хуваарь хийхэд харгалздаг шалгуур үзүүлэлтийн талаарх судлаачдын үзэл баримтлалыг харьцуулан засаг захиргааны худаарийн онцлог, давуу, сул тал, өөрчлөлтийг судалж дүгнэсэн нь сонирхолтой юм.Түүнчлэн төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хөндсөн хоёр өгүүлэл нийтлэгдсэн нь төрийн албан хаагчийн ёс зүйг хуульчлах эсэх тухай мэтгэлцээн өхнөж байгаа үед цаг үеэ олсон, ач холбогдолтой. Мөн ёс зүйн алдаанаас үүдэлтэй авлигын гэмт хэргийн ял шийтгэлийн хэрэгжилтийг судлан нийгмийн шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг баримт нотолгоонд тулгуурлан тайлбарласан өгүүлэл нь авлигыг бууруулахад зайлшгүй харгалзах ялын бодлогын асуудлыг хөндөж хууль тогтоогч, шийдвэр гаргагчдын сонорт хүргэж байна.Уламжлал ёсоор бодлогын судалгааны болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан судалгааны үр дүн бүхий өгүүллүүдийг нийтэлсэн.

7300

Хандив

төрийн удирдлага засаг захиргаа төрийн өндөр албан тушаалтны ёс зүй авлигын гэмт хэрэг

350 050 517 / Т594