Төрийн удирдлага : Онол, арга зүйн сэтгүүл 2023 I №22 / - Улаанбаатар [Хэвлэлийн газар тодорхойгүй] 2023 - 92 хуудастай схем, хүснэгт 25см

Номзүйтэй.

Төрийн захиргааны түшмэдийн албанд "ороолон" орогнохоос сэрэмжлэх нь Олхонууд Ядамын Долгоржав, доктор, профессор -- Монгол улсын үндсэн хуулиар засаглалын хэлбэрийг тогтоосон нь Д.Цэдэв, доктор, профессор -- Улсын их хурлын гишүүдийн тоог оновчлох тухайд Ч.Энхбаатар, доктор, профессор -- Төвлөрлийг сааруулсан удирдлагын хэв маяг Олхонууд Ядамын Долгоржав, доктор, профессор -- Патронаж томилгооны талаарх ойлголт, онолын хандлагууд Т. Төмөр, доктор., Н. Отгонбаяр, магистр -- Аялал жуулчлалын практик сургалтыг сайжруулах асуудалд Ц. Жавзандулам, магистр

Сэтгүүлийн энэ дугаарт салбарын судлаач, эрдэмтэд төдийгүй удирдахуйн ухааны асуудлыг сонирхогч хэн бүхний анхаарлыг татах сонирхолтой өгүүллүүд нийтлэгдлээ. Тухайлбал профессор Я.Долгоржавын "Төрийн захиргааны түшмэдийн албанд "ороолон" орогнохоос сэрэмжлэх нь" сэдэвт өгүүллийг онцолж байна. Ийн онцлохын учир нь төрийн албаны шинэтгэлийн бодлогын нэг чухал чиглэл, болох төрийн алба, түшмэдийн хүрээнд тулгамдаж буй ёс бус үзэгдлийн шалтгаан болон улсыг урлах хийгээд улсын уналт мөхөлд төрийн түшмэдийн учир холбогдлыг сонирхолтойгоор гарган тавсан байна. Профессор Д.Цэдэвийн "Монгол улсын үндсэн хуулиар засаглалын хэлбэрийг тогтоосон нь " өгүүлэлд Үндсэн Хууль боловсруулах, батлах явцад засаглалын хувилбарыг сонгоход нөлөөлсөн үзэл санаа, хүчин зүйлсийн талаар тодорхой өгүүлжээ.. Профессор Ч.Энхбаатарын "Улсын их хурлын гишүүдийн зохистой тооны тухайд" өгүүлэл нь УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлэх тухай асуудал улс төр, нийгмийн амьдралын хүрээнд идэвхтэй яригдаж буй энэ цаг дор нийтлэгдэж байгаа нь судалгаа,эрдэм шинжилгээний хувьд өндөр ач холбогдолтой юм. Уламжлал ёсоор бодлогын судалгааны, төрийн захиргаа, нийгмийн удирдлагын тулгамдсан асуудлыг хөндсөн өгүүллүүд ч нийтлэгдлээ.

(Кирил)

хэвлэл захиалга

төрийн удирдлага сэтгүүл төрийн захиргаа засаглалын хэлбэр

350 050 517 / Т594